Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн улс төрийн цуглаан болов (1990.02.01)

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн улс төрийн цуглаан болов (1990.02.01)

1893.02.02 Их жанжин Дамдины Сүхбаатар энэ өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт мэндэлжээ.

1921.02.04 Нийслэл хүрээг Барон Унгернийн цэрэг эзлэв. Тэд гамингийн цэргийг хүрээнээс үлдэн хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан том ноёд, лам нарыг суллав.

1960.01.29 БНМАУ, БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.

1975.02.04 БНМАУ, Заир улс хооронд дипломат харилцаа тогтоов.

1990.02.01 Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн зохион байгуулсан улс төрийн цуглаан болов.

2011.02.01 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэг Нэпко компанийн ‘Британиика’ бүтээлд олгов.

2013.02.01 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал энэ өдөр болж, 2012 оны үндэсний их баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох талаар хэлэлцжээ. Хуралдаанаар сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож, “Чимэг”-ийг хураах, Улсын начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийдвэр гаргасан.  Мөн үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг олгох, зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох, долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

2016.02.02 Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсоны дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж, нэгдэх саналыг албан ёсоор гардуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж