Нийгмийн даатгалын ерөнхий газар веб хуудаснаа иргэд, даатгуулагчдад эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр ажиллах болсноо дуулгалаа.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна. Ийнхүү шийдвэрлэснээр ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болно гэж тус газрын зүгээс үзсэн аж.
Э.Ариун