Хятадад хоригдож буй Шведийн иргэн Гуй Минхайг суллаж явуулахыг АНУ-ын төрийн департментаас хүсчээ. Хонгконгийн номын дэлгүүрийн эзэн Гуй Минхай Хятадын дарга Си Жинпин болон Коммунист намын бусад дарга нарын хувийн амьдралын номыг хэвлэснийхээ төлөө баривчлагдсан гэж Шведийн засгийн газраас мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эмчилгээ хийлгэх зорилгоор Шведийн дипломат нарын хамт Бээжинд очсоныхоо дараа баривчлагдсан аж. Гуй Минхайгийн охины мэдээлснээр тэрбээр галт тэргэнд суухдаа өвчин намдаагч уугаад Бээжинг зорьсон гэнэ. Хятад дахь Европын холбооны төлөөлөгч Бээжингийн удирдлагуудад хандан Гуй Минхайг суллахыг шаарджээ.
Гуй Минхай өөр дөрвөн хүний хамт 2015 онд Тайландад амарч явахдаа “хулгайлагдан” Хятадад хоёр жил ял эдэлсний дараа суллагдсан юм. Түүнийг 2003 онд Хятадад явган зорчигчийг дайрсан хэрэгт буруутган яллажээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард суллагдсан байв.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА