Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай маргааш буюу нэгдүгээр сарын 29-ны Даваа гаригт Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл байна. Ямар асуудлаар хэлэлцээ хийх талаар салбарын яамнаас дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт өгөх гэнэ. Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 90 гаруй хувийг “Роснефть”-ээс авдаг. Өнөөдрийн байдлаар Монголд худалдаалагдаж байгаа шатахууны үнэ олон улсын зах зээлийн ханшнаас 30 орчим хувиар доогуур байгаа талаар импортлогчид гомдоллодог.
Салбарын сайдаа гадаад томилолттой хойгуур нефть импортлогчид үнийг хөөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ хомсдол үүсгэсэн. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Д.Сумъяабазар сайд шатахууны сар гаруй нөөц байгааг дуулгаж, үнэ өсөхгүй гэдгийг зарласан. Харамсалтай нь, сайдаа эзэнгүй хойгуур импортлогчид хомсдол үүсгэснээс өргөн хэрэглээний барааны үнэ цөөн төгрөгөөр нэмэгдсэн билээ.
Б.БАТ