Оюутолгой компанийн албан ёсны сайтад мэдээлснээр өнгөрсөн онд тус компани 180 сая ам.долларыг татварт төлсөн бол 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгуулсан байна. Тус компанид нийтдээ 14 мянган хүн ажиллаж байгаагийн 94 хувийг монголчууд эзэлж байна. Мөн 24 хувь нь эмэгтэй ажилчин аж. Оюутолгой компани өнгөрсөн онд 157,400 тонн баяжмал дахь зэс, 114,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.
Б.БАТ