Монголчууд олон улсын цасан урлалын тэмцээнд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Монголчууд олон улсын цасан урлалын тэмцээнд тэргүүлжээ

Монголчууд олон улсын цасан урлалын тэмцээнд тэргүүлжээ

АНУ-ын Колорадо муж улсын нийслэл Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээнд монгол уран бүтээлчид зургаа дах жилдээ оролцлоо.

Тодруулбал, Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид ‘Нууц’ бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлж, Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр уран бүтээлчдийн нэрэмжит шагналтхүртсэн байна.

Тус тэмцээнд 12 орны 16 баг тамирчид өрсөлдөж, ур чадвараа сорьжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын хоёр баг “Artist choise awards” шагнал хүртэж багийн төрөлд III байр эзэлсэн байдаг.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж