П.Орхон “Алтан Гранпри”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

П.Орхон “Алтан Гранпри”-д түрүүллээ

П.Орхон “Алтан Гранпри”-д түрүүллээ

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт уржигдар эхэлсэн билээ. Тус тэмцээнээс өчигдөр /2018.01.27/ Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр  “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.

 Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж