Цагаан сар амралтын өдрүүдэд таарч байна

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Цагаан сар амралтын өдрүүдэд таарч байна

Цагаан сар амралтын өдрүүдэд таарч байна

Сар шинэ болоход хорь хүрэхгүй хоног үлдээд байна. Нохой жилийн сар  шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байгаа билээ.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар  буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Тэгвэл энэ жилийн сар шинийн 1,2,3  хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гаригт таарч байна. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар амралтын өдрүүдэд таарсан  баярын өдрүүдийг ажлын өдрүүдэд шилжүүлдэг байсан.  Харин У.Хүрэлсүхийн засаг ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж