Трамп Талибаны эсрэг арга хэмжээ авахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Трамп Талибаны эсрэг арга хэмжээ авахыг шаардав

Трамп Талибаны эсрэг арга хэмжээ авахыг шаардав

Афганистаны Кабул хотноо түргэн тусламжийн автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 95 хүн амь үрэгдэж, 158 хүн гэмтэж бэртжээ. Хүчтэй дэлбэрэлтийг Талибан зэвсэгт бүлэглэлийн амиа золиослогч үйлдсэн аж. Амиа золиослогч этгээд бямба гаригт Кабул дахь Европын холбооны Консулын газрын ойролцоох шалган нэвтрүүлэх дээр тэсрэх бөмбөг дэлбэлжээ.

Халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсад хандан Талибан бүлэглэлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаарджээ. Тэрбээр АНУ нь Афганистаныг террористуудаас чөлөөлөх болно хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон түргэн тусламжийг тэргийг ашиглан амиа золиослох халдлага үйлдсэн нь хүнлэг бус үйлдэл хэмээн шүүмжилжээ. Хүчтэй дэлбэрэлтийн чичирхийлэл хот даяар мэдрэгдсэн байна.

Өмнө нь Талибан бүлэглэл Кабул хотноо олон улсын зочид буудлыг барьцаал, 22 хүнийг хөнөөсөн байв.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж