Хагас тэрбум ам.долларын цахим валютыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Хагас тэрбум ам.долларын цахим валютыг хулгайлжээ

Хагас тэрбум ам.долларын цахим валютыг хулгайлжээ

Японы цахим валют арилжааны томоохон биржээс хагас сая ам.долларын цахим валютыг хулгайд алдсан тухай мэдээлжээ. Хакерууд “Coincheck” сүлжээнээс 534 сая ам.долларын “NEM” гэх цахим валютыг  хулгайлсны дараа бүх гүйлгээгээ зогсоож, биткоиноос бусад цахим валютыг эргүүлэн татсан байна.

Хакерууд баасан гаригийн шөнө компанийн цахим валютын уурхайд нэвтэрсэн аж. Гэтэл сүлжээнд нэвтэрсэн хулгайг найман цагийн дараа, өдрийн 11.25 цагт мэджээ.

“NEM” нь санхүүгийн зах зээл дээрх 10 дахь том цахим валют юм. Үүний ханш өнгөрсөн 24 цагийн дотор 11 хувиар унасан байна. Түүнчлэн биткоины ханш 3,4 хувь, рипплийнх ханш 9,9 хувиар унажээ.

Эх сурвалж:ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж