Чехийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Чехийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Чехийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Чехийн ерөнхийлөгч Милош Земан бямба гаригт (2018.I.27) болсон сонгуульд 52 хувийн саналаар улиран сонгогдлоо. Тэрбээр ОХУ-ын эсрэг Европын холбооны хориг арга хэмжээ болон цагаачлалыг эсэргүүцсэн байр суурьтай. Сонгуулийн ирц 66 хувьтай байв.

Чехийн орлого багатай, боловсрол муу, хөдөө орон нутгийн иргэд голдуу ерөнхийлөгч Милош Земанд саналаа өгсөн бол том хотын боловсролтой, хөрөнгөтөн иргэд Европын холбооны талыг баримтлагч Жири Драхосыг дэмжжээ.

Чехийн ерөнхийлөгч нь парламентаар баталсан хуульд гарын үсэг зурах, ерөнхий сайдыг нэрлэх зэрэг эрх мэдэлтэй. Милош Земан сонгуулийн өмнө ерөнхий сайд Андрей Бабишт дахин засгийн газраа байгуулах хоёр дахь боломж олгохоо мэдэгдсэн юм. Чехэд өнгөрсөн долоо хоногт парламентын санал хураалтаар засгийн газрыг тараажээ. Милош Земаны бүрэн эрхийн хугацаа ирэх гуравдугаар сарын сүүлээр дуусах тул ерөнхий сайдыг ирэх сард дахин томилохоор төлөвлөжээ. 

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж