НӨАТ-ын хоёр хувийг эцсийн хэрэглэгчдэд буцаан олгодог хууль хэрэгжсэнээр татварын орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох нь иргэдийн анхаарлын төвд байна. Тэгвэл Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг байна. Тодруулбал, 2017 оны буцаан олголтыг мөнгийг ирэх оны эхний улиралд буюу 2018 оны 3-р сарын 31-ны дотор нэгдсэн байдлаар олгох аж.
Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх гэнэ.
Б.БАТ