Гүржийн сүмоч Хацү башёд түрүүлэх болзлоо хангав

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Гүржийн сүмоч Хацү башёд түрүүлэх болзлоо хангав

Гүржийн сүмоч Хацү башёд түрүүлэх болзлоо хангав

Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Гүржийн бөх Точиношин түрүүлэх болзлоо хангалаа. Тэрбээр өчигдрийн барилдаанд Шохозаныг ялж, 13 даваатай болсноор башёг тэргүүлэх боломжтой болсон юм. Учир нь түүний ард хамгийн ойр даваатай байсан ёкозүна Какүрюү М.Ананд озэки Такаясүд ялагдсан. Такаясү 11 даваатай болсон бол ёкозүна Какүрюү 10 даваатай боллоо.

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд анх удаа түрүүлж буй Гүржийн бөх Точиношин (31 настай) маэгаширагийн 3-с барилдаж байгаа бөгөөд азтай нь энэ башёд өндөр цолтой бөхчүүдтэй олон таараагүй. Тиймээс даваа бүрт хянамгай барилдсаар түрүүлэх болзлоо сүүлийн өдрийн барилдааныг хүлээлгүй хангалаа. 

Манай бөхчүүдээс сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил тавин хувийн амжилтаа хийх боломжгүй (5-9) болсон бол маэгашира Ичиножёо А.Ичинноров есөн даваа аваад байна.

Өнөөдрийн барилдаанд Араваши Э.Дөлгөөн комүсүби Такакешог давах юм бол тавин хувийн амжилтаа үзүүлнэ.  

Маэгашира Ичиножёо А.Ичинноров есөн даваа авлаа. /9-5/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж