Данийн К.Возняцки анх удаа “Их дуулга”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Данийн К.Возняцки анх удаа “Их дуулга”-д түрүүлэв

Данийн К.Возняцки анх удаа “Их дуулга”-д түрүүлэв

 Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга өчигдөр(2018.01.27) тодорлоо. Шигшээ тоглолтод Румын Симона Халеп, Данийн Каролине Возниацки нар үлдээд байсан. Тоглолт гурван сет үргэлжилж Вознаяцки 7-6, 3-6, 6-4-өөр өрсөлдөгчөө хожлоо.

Энэ жил 28 настай Данийн теннисчин К.Возниацки ийнхүү ‘Их дуулга’-ын анхны цомоо Мельбурны талбайд авлаа. Тэрбээр Америкийн нээлттэй тэмцээний финалд 2009, 2014 онуудад шалгарч байжээ. 

2010 онд дэлхийн чансааг тэргүүлж байсан Возниацки тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглосон бол Симона Халеп теннисчдийг тэргүүлэн тоглосон. 

Нэгдүгээр сарын 15-д эхэлсэн Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолтоор өндөрлөнө. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж