Цэцэрлэгүүдийн удирдлагад цагаан идээ гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүдийн удирдлагад цагаан идээ гардуулжээ

Цэцэрлэгүүдийн удирдлагад цагаан идээ гардуулжээ

“Цагаан идээ зөв хэрэглээ” санаачлагын хүрээнд Архангай аймгийн цагаан идээ үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд гарч байна. Үзэсгэлэн худалдаанаас нийслэлийн Засаг даргын тамгын газар таван сая төгрөгийн үнэ бүхий цагаан идээг худалдан авч, агаарын бохирдлын бүсэд байрлаж буй цэцэрлэгүүдийн хүнсний хэрэгцээнд гардуулан өглөө.

Архангайн малчид, цагаан идээ үйлдвэрлэгчдийн сарлагийн амтат ааруул, өрөм гэх мэт 22 төрлийн идээгээ худалдаалж байна.  Уг үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 11-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж