Жюү жицү бөхийн “Ази тивийн нээлттэй тэмцээн” болж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Жюү жицү бөхийн “Ази тивийн нээлттэй тэмцээн” болж байна

Жюү жицү бөхийн “Ази тивийн нээлттэй тэмцээн” болж байна

Жюү жицү бөхийн “Ази тивийн нээлттэй тэмцээн” өнөөдөр /2018.01.27/ Спортын төв ордноо болж байна. Олон Улсын тус тэмцээнд дэлхийн 11 орны 538 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр насанд хүрэгчид, мастерс ангиллын тамирчид шилдгүүдээ тодруулна.

“Ази тивийн нээлттэй тэмцээн”-нд бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой бөгөөд дэлхийн чансааны өндөр оноо олгох юм. Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилдаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.

Одоогоор насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний 56 кг-ийн жинд Борнуур дэвжээний тамирчин н.Агваансанданжамц Монголын жүдо академийн тамирчин М.Мөнхбатыг цэвэр ялж аваргын алтан медаль хүртлээ. Харин хүрэл медалийг Борнуур дэвжээний тамирчин А.Дөлгөөндалай хүртлээ.

Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цагаан бүсний 70 кг-ийн жинд Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Мариам Эл Амэри Хууль сахиулахын их сургуулийн тамирчин Т.Хонгорзулыг ялж аваргын алтан медаль хүртлээ. Харин ОХУ-ын тамирчин Татьяна Чулкина АНЭУ-ын тамирчин Мариам Саэдийг ялснаар хүрэл медалийн болзол хангаад байна. 

Харин насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний 85 кг-ийн жинд ОХУ-ын тамирчин Николай Богданов Дорноговийн тамирчин Л.Хүнрэвийг цэвэр ялж аваргын алтан медалийн эзэн боллоо. Хүрэл медалийг Хиро академийн тамирчин Б.Болорчулуун хүртлээ.

  • Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангиллын цагаан бүсний 69 кг-ийн жинд “Гаруда” клубын тамирчин М.Бат-Ирээдүй буюу шивээсчин Бандгай алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийн болзлыг ОХУ-тамирчин Ө.Баир хүртсэн бол “Гаруда” клубын тамирчин Ж.Алтантулга хүрэл медалийн болзол хангалаа.
  • Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний 94 кг-ийн жинд ОХУ-ын тамирчин Виктор Сутурин алтан медалийн болзол хангалаа. Харин мөнгөн медалийг Ө.Ганболд, хүрэл медалийг Ч.Ган-Эрдэнэ, Б.Ундрал нар тус тус хүртлээ.
  • Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн хөх бүсний 90кг-ийн жинд “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Г.Сарангоо алт, “Борнуур” дэвжээний тамирчин Н.Балжинням мөнгөн медалийн болзол тус тус хангалаа.
  • Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангиллын хөх бүсний 69кг-ийн жинд Хууль сахиулахын их сургуулийн тамирчин С.Чинзориг алт, “Их шавь дожо”-ийн тамирчин Б.Батнамсан мөнгө, “Шинэ бадрах дэвжээ”-ний тамирчин Б.Моломжамцхүрэл медалийн болзол тус тус хангалаа.

  • Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний 110кг-ийн жинд Арабын нэгдсэн Эмиратын улсын тамирчин А.Абдулха алт, Б.Ахмед мөнгө, О.Ахмед болон “Мондэ БЖЖ” клубын тамирчин Ш.Отгон нар хүрэл медаль тус тус хүртлээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж