Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгдүгээр сарын 12-нд БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон билээ.
Долоон цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тус хагалгаа амжилттай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хагалгааны дараа түүний бие сайн байгаа бөгөөд ирэх долоо хоногоос Монголдоо химийн эмчилгээгээ хийлгэх үү, БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх юм байна.
"Өвөөгийн маань ходоодны хорт хавдрын хагалгаа амжилттай болсон. Ирэх долоо хоногоос Монголдоо химийн эмчилгээ хийлгэх үү, БНСУ-даа эмчилгээгээ үргэлжлүүлэх үү гэдгийг эмч нар шийдэх юм билээ. Ер нь биеийнх нь байдал сайн байгаа” гэдгийг яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн ач С.Хабул хэллээ.
А.Сүрэн