Хятад Хойд мөсөн далайд “Туйлын Торгоны зам” байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Хятад Хойд мөсөн далайд “Туйлын Торгоны зам” байгуулна

Хятад Хойд мөсөн далайд “Туйлын Торгоны зам” байгуулна

Хятад улс “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Хойд мөсөн далайн бүс нутагт дэд бүтэц хөгжүүлж, ачаа тээвэр, худалдааны өндөр ач холбогдол бүхий “Туйлын Торгоны зам” бий болгох албан ёсны бодлогын баримт бичгээ танилцууллаа.

“Туйлын Торгоны зам” бий болгох ажлын хүрээнд Хятадын эрх баригчид ОХУ болон Хойд мөсөн далай орчмын орнуудтай хамтран ажиллахаа мэдэгдэв. Хятадыг Европ болон дэлхийн бусад улс орнуудтай эх газраар болон далайгаар холбох том амбицын нэгээхэн хэсэг юм.

Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далай хайлж эхэлснээр Арктикийн бүс нутаг олон улсын худалдаа, далайн тээврийн шинэ гарц болох боломж бүрджээ. Өнгөрсөн оны наймдугаар сард гэхэд Оросын ачаа тээврийн хөлөг Норвегоос Өмнөд Солонгос хүртэл ганц ч мөсөн уултай мөргөлдөлгүй зорчсон нь анхны тохиолдол гэнэ.

Умард зүгээс дорныг чиглэх “Туйлын Торгоны зам” нь одоогийн Суэцийн сувгаар холбогдсон Европ, Азийн далайн тээврийн замаас хавьгүй дөт байх гэнэ. Одоо Роттердамаас Хятад хүртэл Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт 48 хоног зарцуулдаг бол Хойд мөсөн далайгаар тээвэрлэхэд 20 хоног бага зарцуулах гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж