Ирэх долоо хоногт ихэнхи нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ихэнхи нутгаар сэрүүснэ

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар дунджаар 25-33 хэм дулаан, цаг агаар таатай байсан ч ирэх өдрүүдэд агаарын хэм бага зэрэг сэрүүсэх нь ээ. Наймдугаар 13-нд буюу маргааш зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд буюу ирэх долоо хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар бороо орж, сэрүүсэх юм байна. Наймдугаар сарын 12-15-ны өдрүүдэд говь талын нутгаар салхи секундэд 18-20 метр секунд хүртэл ширүүсч, зарим газраар дуу цахилгаантай бороо орох аж. Иймд иргэдийг аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг Ус цаг, уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв байдлыг товчлон хүргэе.  

Бaруун зүгийн нутаг:
Агаарын температурын  сарын дундаж нь Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Төвийн нутаг: Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 хэм дулаан байна.

Зүүн зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь 15-20 хэм дулаан

Говийн нутаг:  Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 19-24 хэм байна.

Х.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж