50 зорчигчтой усан онгоц сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

50 зорчигчтой усан онгоц сураггүй болжээ

50 зорчигчтой усан онгоц сураггүй болжээ

Кирибатийн арлуудын орчимд сураггүй болсон 50 орчим зорчигчтой усан онгоцыг эрэн хайх ажиллагааг албаны хүмүүс эхлүүлжээ.

MV Butiraoi нэртэй усан онгоц нэгдүгээр сарын 18-нд Ноноути арлаас хөдөлсөн бөгөөд хуваарь ёсоор аялал хоёр хоног үргэлжлээд буцаж ирэх ёстой байжээ. Гэвч усан онгоц сураггүй болсон тухай пүрэв гаригийн шөнө /2018.01.25/ мэдэгдсэн бөгөөд өдгөө Шинэ Зеланд болон Фижийн албаныхан эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Сураггүй болсон усан онгоц нь 17.5 метр урттай модон катамаран байсан гэнэ. Уг онгоцоор арлуудын хооронд зорчигч тээвэрлэдэг байжээ.

Шинэ Зеландын аврах албаны мэдээлснээр усан онгоц Ноноути арлаас хөдөлж, 260 км зайд орших Бетио боомтыг зорьжээ. Усан онгоц аялалд гарахаас өмнө хөдөлгүүртээ засвар, үйлчилгээ хийлгэсэн байна. Тиймээс аяллын явцад хөдөлгүүрт доголдол гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж