УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ахмадуудыг өнөөдөр /2018.01.27/мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Ахмадууд 24-р хорооны Баянбилэг өрхийн эмнэлэгт дотор, зүрх судас, нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эко, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоо хийлгэхээс гадна биохими, шээсний шинжилгээг хийж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, үзлэг хийж байна.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд жил бүр, сар бүр ахмадууддаа чиглэсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 24-р хорооныхоо ахмадуудыг үнэгүй үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа юм байна.
Т.ОД