АНУ-ын Гимнастикийн холбооны удирдлага огцорлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын Гимнастикийн холбооны удирдлага огцорлоо

АНУ-ын Гимнастикийн холбооны удирдлага огцорлоо

Олимпийн аварга АНУ-ын гимнастикийн шигшээ баг

150 гаруй охидод бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 175 жилийн хорих ял сонссон АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарын дуулиантай холбоотойгоор тус улсын Гимнастикийн холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон байна.

АНУ-ын олимпийн хорооноос нэгдүгээр сарын 31-ний дотор Гимнастикийн холбооны 18 гишүүнтэй удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрох шаардлага хүргүүлж, эс бөгөөс спорт холбооны статусыг цуцална гэж мэдэгдсэн юм.

 

Олимпийн хорооны дээрх шаардлагаас өмнө Гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн таван гишүүн эмч Нассарын дуулиантай холбоотойгоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байжээ. Энэ дуулианы мөрөөр Мичиган мужийн их сургуулийн хоёр удирдах албан тушаалтан мөн огцорсон юм.

АНУ-ын олимпийн хорооноос хоёрдугаар сарын 28-ны дотор Гимнастикийн холбооны түр удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлэх гэнэ.

Залуу охидод бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн Ларри Нассар нь 54 настай бөгөөд 1997-2016 онд Мичигин мужийн их сургуульд, мөн 1996-2014 онд АНУ-ын Гимнастикийн холбоонд эмчээр давхар ажиллаж байжээ. Энэ хугацаанд ямар нэг байдлаар түүний бэлгийн дарамтад өртсөн гэх 156 эмэгтэй шүүх хуралд оролцож, гэрчилсэн юм.

Ларри Нассар

 

С.ЦЭЛМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж