Дуучин Т.Дэлгэрмөрөн кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Дэлгэрмөрөн кинонд тоглоно

Инээдмийн бас нэгэн шинэ кино ирэх намар үзэгчдийн хүртээл болох нь. “Шинэ үе” продакшны уран бүтээлчид ээлжит дэлгэцийн бүтээлдээ орсон бөгөөд гол дүрд нь “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тоглож байгаа ажээ.  

Одоогоор нэр өгч амжаагүй тэдний шинэ кино эхнээсээ дуустал үзэгчдийг инээлгэнэ гэдгийг “Шинэ үе”-ийнхэн амлаж байна. Энэ кинонд дуучин Т.Дэлгэрмөрөн хамгаалалтын албаны даргын дүрийг бүтээж байгаа бөгөөд анх удаа кинонд тоглож байгаа дуучин залуугийн хувьд “ирээдүйтэй, чадварлаг жүжигчин болох байжээ” гэх урмын үгийг хамтран тоглогч, жүжигчдээс сонсоод байгаа гэнэ шүү. 

Өнгөрсөн онд тус хамтлагийн дуучин, ахлагч Д.Батсүх “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд бүтэл муутай программист залуугийн дүрийг гайхалтай чадварлаг бүтээж, үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан. Харин энэ удаа Т.Дэлгэрмөрөн өөрийн бас нэгэн авьяасыг харуулах нь ээ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж