Сөүлд гарах “Солиот эх” УСК-ны билет дуусжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Сөүлд гарах “Солиот эх” УСК-ны билет дуусжээ

Сөүлд гарах “Солиот эх” УСК-ны билет дуусжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулаад буй “Х Түц” продакшны бүтээсэн “Солиот эх” уран сайхны кино БНСУ-д гарахаар болсон. “Х Түц” продакшныг төлөөлж жүжигчин Т.Бархүү Солонгос улсыг зорьжээ. Хятадын зохиолч Ван Хэн Жигийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээж Монголын хөрсөнд буулгасан энэхүү кино Сөүлд энэ сарын 27,28-нд “Seoul Cinema”-д 19:00 цагаас, энэ сарын 30-нд “Busan Cinema Center”-т гарах юм байна. Сөүлд гарах киноны билет дууссан учраас үзэгчдийн хүсэлтээр 29-ны өдөр дахин нэг удаа гаргахаар болжээ.

 Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж