Кристиано Роналдо Маррокод зочид буудлаа нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдо Маррокод зочид буудлаа нээнэ

Кристиано Роналдо Маррокод зочид буудлаа нээнэ

 

Португаль улсын тамирчин, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо өөрийн нэрийн зочид буудалтай болохоор шийджээ. Тэрбээр Марроко улсын Марракех хотод Перстана CR7 нэртэй зочид буудлаа 2019 онд нээхээр төлөвлөж байгаа аж. Уг зочид буудал нь Португаль улсын хамгийн том зочид буудлын сүлжээ бөгөөд CR7 гэдэг нь түүний өмсгөлийн дугаарыг илэрхийлж байгаа гэнэ.

Хотын төвд байрлах уг зочид буудал нь 168 өрөөтэй, хоёр ресторантай, бизнес төв, фитнесс заал, спа, усан сан зэрэг бүх төрлийн байгууламжтай. Тэрбээр өөрийн төрөлх хот Мадейра болон нийслэл Лисбон хотуудад хоёр ч зочид буудалтай ч энэ удаагийн зочид буудал өөрийнх нь нэрээр нэрлэгдэж байгаагаараа онцлогтой. 

Эх сурвалж:Reuters.com

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж