Чөлөөтийнхөн Красноярскт цугларав

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Красноярскт цугларав

Чөлөөтийнхөн Красноярскт цугларав

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League 3” тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр уригдан оролцсон. 

Тэгвэл чөлөөт бөхийн баг тамирчид Красноярскст цуглараад байна. 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26-28-нд Красноярск хотод болно.

Энэхүү тэмцээнд 21 орны 380 бөх өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 

“Бага Дэлхийн аварга” гэгддэг “Алтан Гранпри”-д Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. Энэ жил тус тэмцээнд 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллана. Мөн олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг шүүхээр болжээ.

ИВАН ЯРЫГИНИЙ “АЛТАН ГРАНПРИ”-ГИЙН ХУВААРЬ (Монголын цагаар)

Нэгдүгээр сарын 26

  • 09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жин үзэлт
  • 12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
  • 18:00-18:30 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын сугалаа
  • 19:00-19:45 – Нээлтийн ажиллагаа
  • 19-45-22:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын медалийн төлөөх барилдаан

Нэгдүгээр сарын 27

  • 09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жин үзэлт
  • 12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
  • 18:00-18:30 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын сугалаа
  • 19-00-21:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын медалийн төлөөх барилдаан

Нэгдүгээр сарын 28

  • 09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жин үзэлт
  • 12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
  • 19-00-21:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын медалийн төлөөх барилдаан

(Хуваарийг монголын цагаар бичсэн болно)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж