“Силикат” хувьцааг амжилттай арилжаалав

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Силикат” хувьцааг амжилттай арилжаалав

Үндэсний томоохон үйлдвэр болох “Силикат” ХК-ны олон нийтэд санал болгосон нийт 3,650,000,000 төгрөгний 16,222,300 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн зах дээр гаргасан. Компани зах зээлд нэмж хувьцаа гаргаснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой бөгөөд хувьцаа тус бүр нь 225 төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн өдрүүдэд үнэт цаасны захиалга ав байсан тус хувьцааг өчигдрөөс арилжиж эхэллээ. Өчигдрийн байдлаар хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар 10,050 ширхэгийг арилжсан байна. Тус компани нь 1966 онд шохой, силикат тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр Дархан хотод байгуулагдсан манай улсын шохой, хөнгөн бетон блокны ууган үйлдвэрийн нэг бөгөөд Монгол Улсын ханын материалын хэрэгцээний 25 хувийг дангаараа хангаж байсан томоохон үйлдвэр юм.

Энэ дашрамд өчигдрийн хөрөнгийн биржийн арилжааны мэдээг товч сонирхуулъя. Арилжаагаар нийт 28 ХК-ийн 876.6 мянган ширхэг хувьцааг 206.5 сая төгрөгөөр рилжлаа. Нийт 28 үнэт цаас арилжсанаас 13 үнэт цаасны ханш өсч, арван үнэт цаасны ханш буурч, таван үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 130.1 тэрбум төгрөг болсон байна.  Топ-20 индекс 20629.51 нэгж болсон нь өмнөх өдрөөс 93.63 нэгжээр буюу 0.45 хувь буурсан байна. Индексийн сагсад багтах Монголын Цахилгаан Холбоо /4.73 хувь/, Могойн Гол /3.87 хувь/, Гермес центр /3.85 хувь/, АПУ /3.13 хувь/ зэрэг  компаниудын ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж