Мэргэн буучны сумнаас дайчнаа хамгаалсан дуулга

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Мэргэн буучны сумнаас дайчнаа хамгаалсан дуулга

Мэргэн буучны сумнаас дайчнаа хамгаалсан дуулга

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн алба хааснаас хойш эдүгээ 15 жил өнгөрчээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дайчнаа илгээсэн түүхэн замнал 2002 оноос эхэлдэг.

Монгол цэргийн музейн хамт олон энэхүү 15 жилийн түүхийг илтгэх үзүүлэнг шинэчлэн байгуулснаа өнөөдөр /2018.01.26/ олон нийтэд танилцууллаа.

Үзүүлэнд дэлгэгдсэн дайчдын эд зүйлсээс мэргэн буучны сумнаас дайчнаа аварсан дуулга олны харааг булаав.  Энэ дуулгыг 2007 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн ахлагч Б.Эрдэнэболд өмсөж байжээ. Харуулын цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь мэргэн бууч халдлага үйлдэхэд сум дайчныг чиглэсэн ч дуулга хамгаалжээ. Дайчнаа аварсныг гэрчлэх цоорхой энэ дуулгад одоо түүх болж үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж