Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёод унав

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёод унав

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёод унав

Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башё ирэх ням гаригт өндөрлөнө. Чихрийн шижин өвчний улмаас башёгийн гурав дахь өдрөөс дэвжээнд гараагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд чансаа буурч жюүрёод барилдах нь тодорхой болов.

Өнөөдөр Тэрүнофүжи Такеказед ялагдсанаар зургаан ялагдалтай болж, нэг ч ялалт авсангүй. Тэрбээр энэ башёд зургаа унаж, долоон барилдаан өнжлөө. 

Тэрүнофүжи энэ башёд хамгийн багадаа дөрвөн даваа авсан бол жюүрёо руу унахгүй байсан юм. Тиймээс долоон өдрийн барилдааныг өнжиж, дахин дэвжээнд гарсан ч сүүлийн гурван өдрийн барилдаанд дараалан ялагдсанаар ирэх гуравдугаар сард чансаа буурч жюүрёод барилдахаар боллоо. 

Хацү башёг тэргүүлж байгаа Гүржийн Точиношин өнөөдөр Ичиножёо А.Ичинноровыг давж, 12 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас ёкозүна Какүрюү М.Ананд нэхэж буй.

Маргаашийн барилдаанд Точиношин Шохозантай барилдах бол ёкозүна Какүрюү озэки Такаясүтэй барилдахаар оноолт таарчээ.

Гүржийн Точиношин башёг тэргүүлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж