23 компанийн 103,744 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

23 компанийн 103,744 хувьцаа арилжжээ

23 компанийн 103,744 хувьцаа арилжжээ

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 103,744 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Улаанбаатар хивс’ (UBH+7.38%) болон ‘Авто импекс’ (AOI+6.64%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Могойн гол’ (BDL-4.8%) болон ‘Женко тур бюро’ (JTB-1.82%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133 ширхэг үнэт цаас 13,832,000 төгрөгөөр арилжигдсан байна

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,179.12 нэгж болж 0.23 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,545,518,265,492 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж