Венесуэль Испанийн Элчин сайдыг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Венесуэль Испанийн Элчин сайдыг хөөжээ

Венесуэль Испанийн Элчин сайдыг хөөжээ

Венесуэлийн Каракас хотод суугаа Испанийн Элчин сайдыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзэж, хөөн гаргахаар болсон байна. Испанийн Гадаад харилцааны яам үүнийг үгүйсгэж, тус улс хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Европын холбоо Венесуэль руу аялахад хориг тавьж, засгийн газрын долоон өндөр албан тушаалтны хөрөнгийг царцаах шийдвэр гаргасны дараа энэ явдал болжээ.  Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Испанийг Европын холбоонд тус улсын эсрэг хориг тавих шаардлага хүргүүлж, өөрийг нь засгаас түлхэн унагах хуйвалдаан зохиосон гэж буруутгасан байна. 

Европын холбоо 2017 онд Венесуэлийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 120 хүн амиа алдсан хэрэг явдалд тус улсын засгийн газрыг буруутгаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн юм. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг арван хоёрдугаар сард зохион явуулдаг боловч дараагийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сард явуулахаар товлосон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, бүрэн эрхийн хугацааг дахин зургаан жилээр сунгахаар төлөвлөж буй Николас Мадуро “Империалистуудын бодлогод цэг тавина” хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж