Үнэт металлын сорьцын хяналтын газар аналитик жин хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Үнэт металлын сорьцын хяналтын газар аналитик жин хүлээн авлаа

Үнэт металлын сорьцын хяналтын газар аналитик жин хүлээн авлаа

2013 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгаснаар ҮМСХГ нь бичил уурхайгаар олборлосон алтыг хайлуулах, сорьцлох, албан ёсны зах зээлд борлуулахад болон шударга олборлолтын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Өнгөрөгч 2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар ҮМСХГазарт Итали улсын TopCast брэндийн алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлж байсан. Тэгвэл энэ удаад 45 сая төгрөгийн өртөг бүхий Швейцар улсад үйлдвэрлэсэн алтны сорьц тогтоох өндөр нарийвчлал бүхий 2 ширхэг аналитик жинг дагалдах хэрэгслийн хамт ҮМСХГ-т хүлээлгэн өглөө. Энэхүү жин орчин үеийн шийдэл бүхий өндөр нарийвчлалтай учраас ҮМСХГ-ын ажлын ачааллыг багасах гол ач холбогдолтой. Түүнчлэн тус аналитик жинг ашигласнаар шинжилгээний үр дүн гарах хугацаа тодорхой хэмжээгээр богиносох болон шинжилгээний үр дүн найдвартай үнэн зөв гарахад сайнаар нөлөөлөх юм.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын ҮМСТЛаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга аргачлалаар шинжилгээний үр дүнг гаргадаг бөгөөд ISO 11426:2015, ISO 11427:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үнэт металлын шинжилгээний үр дүн ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ зэрэг орны шинжилгээний дүнтэй тохирдог юм.

Жинг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Швейцарийн ЭСЯ-ны Консулын хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн даргаp, Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга А.Бэхбат, ШХА-ийн хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, ТБУТ-ийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбагана, төслийн эксперт Н.Уранчимэг болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж