“Испанийн супер цом”-д Пике, Бүскетс нар оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Испанийн супер цом”-д Пике, Бүскетс нар оролцохгүй

“Испанийн супер цом”-ын эхний тоглолтод “Барселона” багийн хамгаалагч Пике, Бүскетс нар оролцохгүй ажээ. Саяхны Испанийн шигшээ баг Италитай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр “Барса”-гийн хамгаалалтын цөм болсон Херард Пике, Серхио Бүскетс нар гэмтжээ. Мөн багийн ахлагч Карлос Пуйоль оролцохгүй болсон нь сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн “Барса”-гийн хамгаалалтад томоохон асуудал гарах юм. 1982 оноос эхтэй энэхүү тэмцээнд “Барса” ес, “Реал” найман удаа түрүүлсэн нь цомыг хамгийн олон удаа өргөсөн багууд юм.

Энэ зуны солилцоо наймааны цонхоор Каталон үндэстний багийн ноёрхлыг зогсоохоор шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн “Эзэн хааны албатууд” гэмтэл бэртлийн асуудалгүй өөрийн үндсэн бүрэлдэхүүнээр тоглохоор бэлтгэлээ шаргуу хийж байна.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж