АНУ-ын Колорадо муж, Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээнд Монгол уран бүтээлчид зургаа дах жилдээ оролцож байна.
Тодруулбал, Монгол улсаас хоёр баг өрсөлдөж өнөөдөр /2018.01.26/ Ц.Батмөнх ахлагчтай Л.Амарсанаа, М.Бат-Очир, Б.Говьсайхан нар өнөөдөр бүтээлээ танилцуулж байна. Тэд цаг хугацаа сэдэвт бүтээлээрээ өрсөлдөж буй юм. Харин маргааш н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг бүтээлээ танилцуулах аж.
Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын хоёр баг хамтдаа “Artist choise awards” шагнал хүртэж багийн төрөлд III байр эзэлсэн.
Тус тэмцээн энэ сарын 22-29-н хүртэл үргэлжлэн маргааш шилдгээ тодруулах гэнэ. Тэмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож байна.
Э.Ариун