Хан-Уул дүүргийн Цагаан хаалганаас урагш буюу арьс ширний үйлдвэрүүдийн хажууд нийслэлийн өмчит “Харгиа” цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн иргэдийг эвгүй үнэрээр угтдаг уг цэвэрлэх байгууламжийг хотоос зайдуу нүүлгэх талаар өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн юм. Тодруулбал, хотоос 50 гаруй километрийн зайд байх Хурганы сангийн аж ахуй байсан газарт цэвэрлэх байгууламжийг барихаар газрын зөвшөөрлийг нь авсан байгаа. Тэгвэл нийслэлийн өмчит Урьдчилан цэвэрлэх байгууламжийн дэд дарга, ерөнхий менежер З.Занданпүрэвийн хэлснээр уг байгууллагыг нүүлгэх ажил хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бололтой. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шинээр төв цэвэрлэх үйлдвэр барих гадаадын компаниудын дунд тендер зарласан байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нэг компанийг шалгаруулж, төсөв, мөнгө, зураг төслийг нь батлахаар болжээ. Иймээс Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьсны үйлдвэрүүдийг тийшээ нүүхийг анхааруулсан мэдэгдлийг тус бүрд нь хүргүүлээд байгаа аж.
А.Зул
Aagii 2011-08-12 220.101.180.108
ter sonsgolongiin tiish baidag hotiin bohir usnii baiguulamjiig bas hotoos zailuulah heregtei Salhi zuun urdaas salhilanguut tendees buzriin uner unerteed amid hun togtoh argagui boldog biz dee
munkhbayar 2011-08-12 202.180.219.23
he he aris shirnii zoriulalttai tsewerleh baiguulamjiig emeelted shineer baiguulah ni vnen tegehdee 5 s 10 jiliin daraa gej tuluwlugsun harin hargia chini ter hawiinhnii yalgadasiig tsewerleheer vil ajillagaa ni uurchlugduh yum shvv dee
Зочин 2011-08-12 133.43.247.122
2-r shatnii bolovsruulalt hiihiin tuld 50km zooh hereg uu
Зочин 2011-08-12 202.72.246.84
гарга гарга юун 1-р 2-р шат
Зочин 2011-08-12 202.72.246.84
гарга гарга юун 1-р 2-р шат
Зочин 2011-08-12 119.40.100.130
Нүүлгэж заваарч байхаар 1-р шатны боловсруулалтыг энэ харгиадаа 2-р шатны боловсруулалтыг шинээр барих цэвэрлэх байгууламждаа хийх нь дээр шүү дээ