Путины хөргийг сумны хонгиогоор бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Путины хөргийг сумны хонгиогоор бүтээжээ

Путины хөргийг сумны хонгиогоор бүтээжээ

Украины чөлөөт уран бүтээлч Даниэл Грийн сумны хоосон хонгиогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр метр өндөр хөргийг бүтээжээ. Сумны хоосон хонгионуудыг 2014 онд болсон Украины хувьсгалын үеэр Майданы талбайгаас цуглуулсан аж. Украинд гарсан шиг бослого хөдөлгөөн 1990 оноос хойш Европт гараагүй юм. АНУ-ын Нью Йорк хот дахь нэгэн үзэсгэлэнд тавьсан энэхүү бүтээлээрээ Даниэл Грийн дайны аюул, гамшиг ямар аймшигтайг хүмүүст харуулахыг зорьсон гэнэ.

Украины иргэд тус улсын зүүн мужид үймээн самуун бослого дэгдсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгадаг.

Даниэл Грийн ‘ОХУ биднийг хуучин ЗХУ шиг дарлах гэж хичээдэг.  Украин одоо Ардчилал, дарангуйлал хоёрын заагт оршиж байна” гэжээ. Майданы бослогод Даниэл Грийний хэд хэдэн нөхөд нь амиа алдсан юм. Найз нөхдийнхөө хойноос харуусан гашуудахдаа Даниэл Грийн уг бүтээлийг хийх санааг олсон гэнэ.

Эх сурвалж: CNN 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж