Хийлч Дээгий Замын хөдөлгөөний тусгай элч боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий Замын хөдөлгөөний тусгай элч боллоо

Хийлч Дээгий Замын хөдөлгөөний тусгай элч боллоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс өнөөдөр /2018.01.26/ замын хөдөлгөөний байдлын тусгай элч, байгууллагуудыг тодруулжээ. Энэ үеэр соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элчээр тодруулав. 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг "Миний хувьд тусгай элчээр томилогдсонд маш их хүндэтгэлтэй хандаж байна. Хүн эрүүл, урт удаан насалья гэвэл нэн тэргүүнд аюулгүй байдлыг өөртөө хэвшүүлэх ёстой, тэр бүхний эерэг дуу хоолой болж хамтран ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байна. Хүнээ гэсэн сэтгэл, хүндээ төвлөрсөн арга хэмжээ болгонд зүрх сэтгэлээ дайчлан оролцох болно" гэжээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж