Роберт Паттинсон, Белла Хадид нар болзож байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон, Белла Хадид нар болзож байгаа юу?

Роберт Паттинсон, Белла Хадид нар болзож байгаа юу?

Барууны хэвлэлүүд 31 настай жүжигчин Роберт Паттинсон, 21 настай загвар өмсөгч Белла Хадид нарыг үерхэж байгаа гэж мэдээлэх болжээ. Тэд Парист болсон эрчүүдийн загварын долоо хоногийн үеэр “Dior” брэндийн  үзүүлбэр дээр хамт ирсэн байна. Белла, Роберт нар зургаа хамт авхуулж, ихэд  дотноор ярилцаж байжээ. Тэд хоёул хар хувцсаар хосолсон байсан бөгөөд  яг л хосууд шиг харагдаж байсан гэнэ. Харин фенүүд нь тэднийг албан ёсоор үерхэж байгаа гэдгээ хэзээ зарлах бол  гэх хүлээлтэд орсон.

Робертын хувьд өнгөрсөн оны аравдугаар сард сүйт бүсгүйгээсээ салжээ. Харин Белла дуучин The Weeknd-ээс салаад чамгүй удаж байгаа юм. Ямартай ч Белла, Роберт нар үнэхээр болздог уу, эсвэл зүгээр л найзууд уу гэдэг нь  удахгүй мэдэгдэх биз ээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж