Залуусын аялал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Залуусын аялал зохион байгуулна

Монголын Залуучуудын Холбооноос залуучуудад байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах үзлийг төлөвшүүлэх, дотоодын аяллыг хөгжүүлэх, түүх соёлтой танилцуулах,  зөв хооллолт, эрүүл амьдралыг уриалах зорилгын дор жил бүр уламжлал болгон хийдэг  “Эко аялал”-ыг  Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн хүрээнд гурав  дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил тус аялалыг илүү өргөн  бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойг бэлгэдэн уг аялалд 90 залуу Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт  газраар  наймдугаар сарын 13,14-ний өдөр аялах гэж байна. Аялагч залуус энэ сарын 13-ны  өглөөний 08.00 цагт МЗХ-нд нээлтээ хийн замд гарна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж