АН: Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

АН: Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа

АН: Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа

Ардчилсан нам нийт 16 Бодлогын ерөнхий зөвлөл байгуулж, өнөөдөр /2018.01.26/ батламжиллаа. 

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго бол бодлогын нам байхад чиглэж байна. Бид ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаа болгож явна. Улс орны нийгэм эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл байгууллаа” гэв. 

Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар С.Эрдэнэ ажиллах бол Бодлогын ерөнхий зөвлөлийн дэд даргаар Ц.Туваан, Бодлогын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар- Э.Одбаяр  нар томилогдсон байна. Ингээд Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна. Үүнд:

1.    Төрийн байгуулалт, засаг захиргаа нутгийн өөрөө удирдах бодлогын зөвлөлийн дарга – Б.Гарамгайбаатар
2.    Гадаад харилцааны бодлогын зөвлөлийн дарга – Ц.Сүхбаатар
3.    Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга – Т.Болдбаатар
4.    Батлан хамгаалахын бодлогын зөвлөлийн дарга – М.Сономпил
5.    Хууль зүйн бодлогын салбар зөвлөлийн дарга – Д.Оросоо
6.    Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Ш.Даваажав
7.    Боловсрол, шинжлэх ухааны бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Б.Жаргалан
8.    Санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Б.Болор
9.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Б.Ариунболд
10.    Эрчим хүчний бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Д.Одхүү
11.    Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Ц.Уртнасан
12.    Барилга хот байгуулалтын бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Б.Баярсайхан
13.    Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – О.Цогтгэрэл
14.    Эрүүл мэндийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – Ж.Амарсанаа
15.    Нийслэлийн хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – М.Тулгат
16.    Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга – М.Далайцэрэн

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж