Samsung корпораци Galaxy S9 смартфоныг танилцуулах товыг албан ёсоор зарлалаа. Хэрэглэгчдийн дунд хүлээлт өндөртэй байгаа уг ухаалаг утсыг хоёрдугаар сарын 25-нд Испанийн Барселон хотноо болох Mobile World Congress-ийн үеэр танилцуулах ажээ.
Өмнөх загвар болох S8-аас гол ялгагдах зүйл нь камер байх бололтой. Одоогоор Samsung Galaxy S9-тэй холбоотой мэдээлэл таамаг төдий, нууц хэвээр байна.
С.ЦЭЛМЭГ