Багш нар ОУВС-гийн байрны үүдэнд жагсав

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Багш нар ОУВС-гийн байрны үүдэнд жагсав

Багш нар ОУВС-гийн байрны үүдэнд жагсав

Багш нар цалингаа нэмүүлэх асуудлаар өнөөдөр /2018.01.26/ Олон улсын валютын сангийн байрны үүдэнд жагслаа. 

Жагсаалд оролцогчид “Бид Олон улсын валютын санд шаардах бичиг хүргүүлж байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш жагсаж, цалин нэмэх шаардлага тавьж байхад Засгийн газар ОУВС-тай хатуу гэрээ байгуулсан” гэдэг ганцхан хариултыг өгсөөр ирсэн’ гэв. 

Мөн Засгийн газар удаа дараагийн шаардлагыг хүлээн аваагүй учраас Олон улсын валютын сангийн үүдэнд жагсаал зохион байгуулахаас өөр арга байгаагүй гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.

Тэд шаардлагадаа Монголын багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, тэтгэврийн насыг урагшлуулах, зөрүүг арилгах асуудлыг тусгасан байна.  Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол хугацаагүй ажил хаялт зарлаж, өлсгөлөн зарлах гэх мэт тэмцлийн аргыг хэрэглэх болно гэдгээ мэдэгдлээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж