“Хөгжлийн банк”-ны захирлыг удахгүй томилно

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн банк”-ны захирлыг удахгүй томилно

Монголын Улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулагдаад гурван сар орчмын хугацаа өнгөрөөд буй билээ. Тус банкны удирдлагыг БНСУ-ын Хөгжлийн банкны баг гартаа авах болсон. Хэдийгээр олон улсын шилдэг багийг монголчууд сонгож ажиллуулах болсон ч банкны ерөнхийлөгчийг томилоогүй байв. Тэгвэл ирэх долоо хоногоос энэ суудал эзэнтэй болж, Өмнөд Солонгосын талаас томилогдох эрхмийг олон нийтэд зарлах сурагтай. Түүнчлэн Хөгжлийн банкны хэд хэдэн чухал асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй байна.

Одоогийн байдлаар Монголын Засгийн газар Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх олгоод байгаа ба хэзээ бонд гаргаж мөнгөтэй болохыг хүлээгсэд олон бий. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, зам барих томоохон төсөл гэх мэтийг дурдаж болохоор. Юутай ч Хөгжлийн банк гүйцэтгэх захиралтай болсноор дээрх бондыг гаргах ажил шуурхайлах болов уу хэмээн олон нийт хүлээж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж