“Спартак” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

“Спартак” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

“Спартак” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд (2018.01.27-28) А.Хачатуряны “Спартак” балетыг тоглох гэж байна.

Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмийн хэлээр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.

“СПАРТАК” БАЛЕТЫН ГОЛ ДҮР:

  • Спартак – А.Өлзий-Орших, М.Од
  • Фригрия – Гавьяат жүжигчин Г.Цолмон, О.Анужин
  • Красс – Э.Эрдэнэжаргал
  • Эгина – Б.Баасансүрэн, Б.Саруул тус тус тоглоно.

XX зууны шилдэг балет А.Хачатуряны “Спартак” балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.

Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт цогц бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг уг бүтээл нь балетын урлагийг шимтэн үзэгч таны заавал үзэх бүтээлүүдийн нэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж