Малчид ноосны урамшууллаа өвөл авна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Малчид ноосны урамшууллаа өвөл авна

Малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах зорилгоор УИХ өнгөрсөн хавар 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрлийг Засгийн газарт тогтоолоор баталгаажуулж өгсөн юм. Ингэснээр дээр дурдсан 300 тэрбум төгрөгийн бондын 150 тэрбум нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд, 100 тэрбум нь ноолуурын салбарт, үлдэж буй 50 тэрбум төгрөгийн бонд нь малчдын гар дээр ноосоо тушаасан нөхцөлд урамшуулал болон очихоор тусгасан. Тэгвэл энэ дагуу үйлдвэрүүд ноосоо авч эхэлжээ. Малчдын хувьд нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал авах ёстой ч түүнийгээ ирэх арваннэгдүгээр сараас өвөртлөх боломжтой болох аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж