Давос: Монгол бүсгүй Билл Гейтстэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Давос: Монгол бүсгүй Билл Гейтстэй уулзлаа

Давос: Монгол бүсгүй Билл Гейтстэй уулзлаа

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн эдийн засгийн форум жил бүр дэлхий дахинд шууд нөлөөлж, шийдвэр гаргадаг эрх баригчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид болон залуу манлайлагчдыг Швейцарийн Давос хотноо цуглуулан, дэлхийн хувьсан өөрчлөгдөж буй байдал, хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өсөлт хөгжилтийг байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, тогтвортой байлгах боломжийн талаар гурван өдрийн турш 400 гаруй хурал, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.

Давосын 48 дахь удаагийн чуулганд алдартай бизнесмэнүүд болох Жак Ма, Билл Гейтс нартай хаалттай уулзах дэлхийн 50 залуу манлайлагчид сонгогдсон. Тэдний нэг нь Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа А.Ургамал Билл Гейтстэй уулзах цор ганц төлөөлөгчөөр тодорсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.

Тэгвэл тэрбээр өчигдөр /2018.01.25/-д Билл Гйтстэй уулзсан байна. Уулзалт chatham house rule буюу гадагшаа ярьж, зураг гаргаж болохгүй форматаар явагдсан ажээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. 

Тэрбээр өнөөдөр Олон Улсын Валютын сангийн захирал, хатагтай Кристин Лагардтай хамт нэг панел хэлэлцүүлэгт оролцсон байна. 

Монгол Улсыг төлөөлөн Давосын чуулганд оролцож буй А.Ургамал нь "Шилжих хөдөлгөөний олон улсын байгууллага" (IOM), "Азийн сан", "MTV Exit" зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан аж. Мөн Монгол Улсын Засгийн газар Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хилийн хамгаалалт, аюулгүй байдал, менежмент зэргийг сайжруулах замаар гадаадаас ирэх монголын цагаачдыг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон кампанит ажил өрнүүлж байсан хүний эрхийн асуудлаар мэргэшсэн туршлагатай судлаач ажээ. 

Тэрбээр 2014 онд  “Оддарьяа” сангийн үүсгэн байгуулсан юм байна. "’Оддарьяа" сан нь  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, тэр дундаа эмч нарыг эх орондоо өндөр хөгжилтэй орны нарийн мэргэжлийн боловсон хүчнээс туршлага судлах, менежментийн, болон технологийн шийдлээр эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд таатай, түргэн шуурхай болгоход чиглэсэн үйл ажиллагаа, явуулдаг ажээ. 

А.Ургамал нь хүйсийн тэгш эрхийн хэлэлцүүлэгт залуусын дуу хоолой болж оролцох 13 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд шалгарсанА.Ургамал болон Жак МаА.Ургамал болон ОУВС-гийн захирал Кристин Лагард

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж