Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн байгуулна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Англид хоригдоод буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Б.Хурцын асуудлаар Англид шүүх хурал болсны дараа болон өмнө нь хэд хэдэн удаа өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.  Өнөөдөр ч гэсэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан энэ байр сууриа дахин илэрхийлэхийг хүсчээ. Тэд “Хэдийгээр Б.Хурц дахин давж заалдахгүй гэсэн ч хувь хүнийх нь хувьд биш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга хэмээх албан тушаалтных нь хувьд Монгол Улсын төр болон ард иргэд бид зүгээр сууж болохгүй” гэсэн байр суурьтай байгаа аж. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн” байгуулахаар санаачилснаа мөн танилцууллаа. Энэ хөдөлгөөнд долоон ТББ-ын төлөөлөгчид нэгджээ.
 
Х.Бат-Ялалт хэлэхдээ “Уг хөдөлгөөн нь нэг хүнийг өмөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа бус Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэдний зориулж байгаа сэтгэлийн илэрхийлэл” хэмээн онцоллоо.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж