Хомо сапиенсын олдвор эрдэмтдийн эргэлзээг тайлав

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Хомо сапиенсын олдвор эрдэмтдийн эргэлзээг тайлав

Хомо сапиенсын олдвор эрдэмтдийн эргэлзээг тайлав

Эрдэмтэд 177,000-194,000 жилийн тэртээ амьдарч байсан орчин үеийн хүний өвөг буюу хомо сапиенсийн олдвор олсон талаар Шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.  Израилийн Мислия дахь эрт галавын үеийн агуйгаас олдсон хомо сапиенсийн дээд эрүүний яс орчин үеийн хүний шилжилт хөдөлгөөний талаарх өнөөгийн ойлголтыг өөрчилсөн байна.

Энэхүү олдвор нь орчин үеийн хүний өвөг 50,000 гаруй жилийн өмнө Африк тивээс бусад тив рүү нүүдэллэн явж эхэлснийг баталж буй юм. Өмнө нь 90,000-120,000 жилийн тэртээ амьдарч байсан хүний олдворууд бусад тивээс олдож байжээ. Тиймээс энэхүү олдвор хомо сапиенсийн шилжилт хөдөлгөөний  он цагийн хэлхээсийн талаарх ойлголтыг өөрчилж байгаа аж.

Бирмингемийн их сургуулийн антропологич  профессор Ролф Куам ‘Хомо сапиенс Африкаас таамаглаж байснаас бүр эрт нүүдэллэснийг нотлох баримт гарч ирлээ. Археологийн олдворууд болон ДНХ-ын судалгааны дүнгээс  зарим эрдэмтэд  өмнө нь энэ талаар таамаг дэвшүүлж байсан ч одоо үүнийг нотлох бодит баримттай боллоо” гэжээ.

Уг олдворыг неандерталь буюу эртний хүн биш, хомо сапиенсийн эрүү гэдгийг тогтоохын тулд эрдэмтэд хэд хэдэн арга хэрэглэжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж