Какүрюү унаж, Гүржийн Точиношин тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Какүрюү унаж, Гүржийн Точиношин тэргүүлж эхлэв

Какүрюү унаж, Гүржийн Точиношин тэргүүлж эхлэв

Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Башёгийн 12 өдрийн барилдаан буюу өчигдрөөс эхлэн тэргүүлэгч бөхөд өөрчлөлт орлоо.

Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Эндод ялагдсан бол маэгашира Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилыг давлаа. Ингэснээр ёкозүна Какүрюү 10 даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчийн байраа Гүрж бөх Точиношинд алдлаа. Маэгаширагийн 3-с барилдаж буй Точиношин 11 дэх даваагаа авснаар башёг ганцаараа тэргүүлж эхлэв.

Япон озэки цолтнууд өчигдөр оноолт таарч Такаясү Гоэйдогоор ес дэх даваагаа авсан байна.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа хийлээ. Араваши Б.Дөлгөөн Чиёонокүнид ялагдаж, зургаан даваатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Жюүрёод буухгүйн тулд долоон өдрийн барилдааныг өнжсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Даиамамид ялагдаж, хараахан даваа авч чадаагүй байна.

Өнөөдрийн барилдаанд тэргүүлэгч бөх Точиношин Ичножёо А.Ичинноровтой барилдах бол ёкозүна Какүрюү М.Ананд Митакемитэй оноолт таарчээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж