БНХАУ-ын “Ofo” буюу түрээсийн шар дугуй Энэтхэгийн долоон хотод нээлтээ хийж, туршилтаар явж эхэлсэн байна. Энэтхэгийн түрээсийн дугуй хариуцсан холбогдох албан хаагч “Энэ сарын 15-ны байдлаар “Ofo” шар дугуйны төсөл Шинэ Дели, Индаур, Бангалор, Ахмедабад, Пуне, Коймбатур, Ченнай гэсэн долоон хотод туршилтаар хэрэгжиж байгаа” хэмээн ярьжээ.
Нэгдүгээр сарын сүүлч гэхэд Энэтхэг даяар 3000 түрээсийн дугуй зах зээлд гарах гэнэ.
Эх сурвалж: CCTV